m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.08 08:16
94
АНУ-д “Чингис хаан” парад болно

АНУ-ын хойд Каролина мужийн Чарлот хотноо энэ сарын 19-нөөс ирэх оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл Монголын эзэнт гүрэн, Их эзэн Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаархи үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 24-26-нд Чарлот хотод Чингис хаан, Монгол Улсыг сурталчилсан парад баярын арга хэмжээг Монгол Улсын ЭСЯ, Вашингтон ДС орчмын монголчуудын холбоо хамтран зохион байгуулахаар болжээ. Баярын жагсаал өглөө 09:00 цагт "Discovery Place Museum"-ээс эхлэн Чарлот хотын төвөөр алхах гэнэ.

Мөн энэ сарын 25, 26-нд “Чингис хаан” үзэсгэлэнгийн цагийн хуваарийн дагуу үзэсгэлэнгийн танхимд Монгол Улсыг сурталчлах урлагийн арга хэмжээ болох юм байна. Жагсаалд Чингис хааны баатрууд, Өүлэн эх түүний хүүхдүүд, хүчит бөхчүүд, сур харваачид, морьтон баатар эрс болон дуучид, бүжигчид зэрэг урлагийн авьяастнууд оролцох аж. Тус үзэсгэлэн өмнө нь 2012 онд Чикаго хотноо зохиогдож байжээ.