m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.09 03:51
108
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 61 дүгээр тогтоолуудыг үндэслэн иргэдийг хальтирч унах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж шатны гишгүүр дээр хальтиргаанаас хамгаалах наалт нааж, үйлчилгээний байрны ойр орчмын 50м талбайн ЦАС, МӨСИЙГ ТОГТМОЛ ЦЭВЭРЛЭХИЙГ АНХААРУУЛЪЯ.

Хэрвээ танай байгууллагын гадна талбайн цэвэрлээгүй цас мөсөн дээр иргэн унаж бэртвэл танаас болон танай байгууллагаас эмчилгээний зардал гарах болохыг анхаарна уу! 


СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС