m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.09 08:54
169
Дурласан найздаа хэлэх хэрэггүй 6 зүйл

1.“Хашир бай”

Та нар жаахан охид биш шүү дээ.Тиймээс түүнд хашир байх тухай сургаал айлдаж итгэх гэсэн хүслийг нь бүү унтраа. Яагаад гэвэл тэр сайн мэдэж байгаа. Ялангуяа түүнд хашир байгаагүйгээс үүдсэн салалтын туршлага байгаа бол...

2.“Чи түүнийг мэдэх болоогүй”

Харж байна уу? Тэр сайн мэдэхгүй юм чинь чи түүний дурлалт залууг бүр ч мэдэхгүй гэсэн үг.Туршлага бол хамгийн муу мэдлэг шүү дээ.

3.“Тэр ч гэсэн эрэгтэй хүн” 

Тэгээд юу гэж? Бид дэлхий дээр дөрвөн тэрбум эрэгтэй хүнтэй хамт амьдарч байна шүү дээ.

4.“Эхэндээ угаасаа ийм л байдаг юм”

Найзад чинь үнэхээр харгис сонсогдоно доо.

5.“Тэр чинь манай арван жилийн охинд аймаар сайн байсан ш дээ” Гэвч одоо тэр найзтай чинь хамт байгаа.

Хүн болгонд өнгөрсөн амьдрал байдаг. Ялангуяа ид гэрлэх насаа туулж буй залуус байгаа бүхий л боломжоо ашиглаад ч болов өөрт тохирох нэгнийг олох хэрэгтэй байгаа шүү дээ.Хэрвээ дээрхийг хэлбэл найзад чинь тухайн үеийн талаар сөхмөөр,судалмаар санагдах бөгөөд улмаар өөрийгөө бусадтай харьцуулж, харилцааныхаа талаар санаа зовж эхэлнэ.Ямартай ч сайн үр дүнд лав хүргэхгүй. Тиймээс залуугийнх нь өнгөрсөн паяныг гарын арван хуруу шигээ мэдэж байсан ч найздаа детальчлан бүү хэлээрэй.

6.“Эртхэн ламд үзүүл”

Нөхөртэйгээ танилцсаны дараахан найздаа түүний ямар гайхалтай залуу болох талаар ярьж байтал “Чамаас зургаагаар ах гэсэн үг үү? Аяа яа, тохирдоггүй харш гэсэн ш дээ хө . Эртхэн ламд үзүүлж салгуулах талаар бодсон нь дээр байхаа”гэж хэлж билээ. Хэрвээ бусад найзууд маань “Хэзээ ч тохирохгүй зохилдолгоотой хос гэж байдаг юмаа” гэж ятгаагүй бол би тэр үед сэтгэл санаагаар аль хэдийнэ “явчихсан” л суух байсан даа гэж бодогддог юм. Жилийн харш, мэнгэний харш, ордны харш, ер нь ямар ч харшийн тухай дурласан найздаа бүү ярь.