m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.10 05:11
40
Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх чуулган  завсарлаж,  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлийг хэлэлцэж баталлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ДНБ-ний тооцооллоор хийсэн аргыг олж харахгүй байна, шинжилгээний үр дүнг асуув. Түүний асуулгад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга  Ч.Хүрэлбаатар хариулт өгсөн юм. Тэрбээр

"Засгийн газар энэ чиглэлийн судалгаанд анхаарч байх нь зүйтэй. Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдэл дээр эконометрийн судалгааны талаарх материал УИХ-ын гишүүний гар дээр ирээгүй. Тийм учраас энэ төрлийн судалгаа хийгдээгүй" гэлээ.

 

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж үг хэлэх гишүүд байгаагүй тул дөрөв дэхь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.