m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.10 06:11
81
Алтай хотхоны замыг дунд голын авто замтай холбох гүүрийн ажил дууслаа

Нийслэлд концессын гэрээгээр хэрэгжиж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих ажлын гүйцэтгэгчээр "Ди Вай Кэй Би" ХХК шалгарч, 2016 оны 4-р сард гэрээ байгуулжээ.

Барилга, байгууламжийн ажил хугацаандаа дуусч, ашиглалтад оруулах комисс 2016 оны 10 дугаар сарын 20-нд ажилласан байна. Комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр гүүрийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллаж байнагэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.