m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.10 07:32
61
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авто замын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр "В" хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр "Лорд Скай" ХХК, "Бумбат Даваа" ХХК-дын түншлэл шалгарч, гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусгахаар  гэрээ байгуулсан. Тодорхой шалтгааны улмаас  зам барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээний хугацааг сунгажээ. Өнөөдрийн байдлаар 840 у/м замын хашлага суурилуулах, далан, цементээр бэхжүүлсэн суурийн ажил, цахилгааны шугам шилжүүлэх, нөөц турба байрлуулах ажлуудыг хийжээ гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.