m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.13 02:21
98
Британийн Элчин сайдын яам IMAX-тай хамтран ажиллаж байна

Монгол Улсын анхны дипломат түншийн нэг Британи улсын соёл боловсрол, техник, инновацийг таниулах “InspireMe festival” Шангри-Ла моллд одоо болж байна.  Энэхүү өдөрлөг нь хоёр улсын хамтын ажиллагаанд гарч буй ололтуудыг онцлон таниулахаас гадна нийслэлчүүдийг амралтын өдрүүдээ гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрүүлэх онц сонирхолтой, бүтээлч хэв маяг бүхий цогц арга хэмжээгээ эхлүүлээд байна. Британийн Элчин сайдын яам IMAX-тай хамтран ажиллаж, энэ арга хэмжээний үеэр Хатан хааны сан хөмрөгөөс авчирсан Британи хөлбөмбөгийн гайхамшгийг харуулсан баримтад киног үзүүллээ. Арга хэмжээнд оролцсон зочид IMAX танхимд баримтад кино үзэж, Английн спортын түүхээс хуваалцсан юм.

Арга хэмжээний үеэр дараах үйл ажиллагаа болох юм.

• Британи улсын инновацийг таниулах булан

• Хувцас хэрэглэл болон өдөр тутмын бүтээгдэхүүний булан

• Хүүхдийн номын уншлага, Британи номын үзэсгэлэн

• Англи цайны өдөрлөг

• Британи машины парад

• Британийн хөл бөмбөгийн тухай кино үзүүлбэр

• Шекспирийн 400 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаа

• Британийн телевизийн франчайз “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт оролцогчдын тоглолт

• Британийн хүмүүнлэгийн байгууллагуудын фото үзэсгэлэн

• Британи Монголын спорт дахь хамтын ажиллагааны танилцуулга

• Британийн орчин үеийн урлагийн тухай танилцуулга

IMAX кино театрт Our Beautiful World болон Underhill хэмээх Британий хөлбөмбөгийн соёлыг харуулсан кинонууд үнэ төлбөргүй гарна.