m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.14 09:18
239
“Нүдээ аниад төсөөл” кино IMAX-т нээлтээ хийлээ

 “Нүдээ аниад төсөөл” романтик, инээдмийн кино Өргөө-IMAX театрт нээлтээ хийлээ.

Оросын алдарт зохиолч Александр Гельманы “Цэцэрлэгт учирсан хоёр” зохиолоос сэдэвлэсэн  “Нүдээ аниад төсөөл” кино нь “Expressive line”, “Paramind Art”, “Guyeg Entertainment”-ийн бүтээл бөгөөд киноны продюсераар Монгол Улсын Төрийн Соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажилласан бол, киноны зохиолч, найруулагчаар Г.Ган-Очир, зураглаачаар А.Ханхүү ажиллажээ.  Харин гол дүрыг О.Дөлгөөн, Э.Тодгэрэл нар бүтээсэн байна.   

Мөн сонирхуулахад киноны дууг тус театрын жүжигчин Б.Шинэбаяр, Б.Золжаргал, Э.Тодгэрэл, О.Дөлгөөн нар дуулсан нь олны сонирхлыг татаж байна.