m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.15 02:35
106
АН-ын ҮЗХ маргааш хуралдана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 16-нд буюу маргааш хуралдана.

ҮЗХ-ны хурлын тов өмнө нь хэд хэдэн удаа зарлагдсан ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор ийнхүү маргааш хуралдахаар болсон билээ. Энэ удаагийн хурлаар орон нутгийн сонгуулийн дүн болон ирэх сард хуралдах их хурлын бэлтгэл ажил, намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх аж.