m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.15 03:05
180
Хэн ч чамаас амжилт нэхэх эрхгүй. Гэсэн ч чамайг бууж өгөхгүйг мэдэж байна

Анхаа маань залуучуудын азийн аварга болжээ. Аваргалахдаа бүр хол тасархай түрүүлж...

Японы нийслэл Токиод болсон залуучуудын ААШТ-д манай улсын 3 тамирчин, 1 шүүгч, 1 албаны хүн оролцлоо.
М.АНХЦЭЦЭГИЙН хувьд 69 кг-д оролцож нийлбэр дүнгээр 235 кг (огцом-105кг, түлхэлттэй-130кг) -ыг өргөж огцом, түлхэлт, нийлбэрээр 3 удаа алтан медалийн тавцанд зогсож, Токиогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлжээ. Ингэхдээ огцом, түлхэлттэй өргөлт тус бүрт эхний оролтуудаар тасархай тэргүүлж, 2 дахь оролтоор өргөлтөө хаасан байна.

Өчигдөр ихэнх нь мэдээлэл уншсан байх. Дасгалжуулагч Ц.Хосбаяр ААШТ болон үргэлжлээд оролцох оюутны ДАШТ-д зардал мөнгөгүйн улмаас явж чадаагүй тул Анхаа цаашаа ДАШТ-д цор ганцаараа оролцохоор одоо АНУ-руу нисэх гэж байна. Цаг нь тун давчуу юм. АНУ-аас цааш Мексик рүү 5 цаг нисч очоод ердөө 3 цагийн дараа тэмцээндээ орох юм байна. 
Спортын төрөл бүрт дасгалжуулагчийн оролцоо чухал ч тэр дундаа Хүндийн өргөлтөд бол яг тэмцээний үед багшийн үүрэг хамгийн их. Өрсөлдөгчийн захиалгыг харж тамирчныхаа захиалгыг нэмэх, хасах тактик боловсруулах, оролт болгоны өмнө зөвхөн багш нь л мэдэх бие халаалт хийлгэх, тэгээд мэдээж тамирчны сэтгэлзүйтэй ажиллана. Хэдэн кг өргөж байгаагаа ч мэдэхгүй зөвхөн л өргөлтөө гүйцэтгэж тэмцээндээ түрүүлэхэд анхаардаг Анхаа маань харин энэ удаад өөрийн өргөх захиалгаа ч өгнө... халаалтаа ч хийнэ... сэтгэлзүйгээ ч бэлтгэнэ... 
#ИХ_СОРИЛТ-ыг даваад зорилгодоо хүрээрэй.
Амжилт хүсье дүүдээ!!!

**Хэн нь ч чамаас амжилт нэхэх эрхгүй. Гэсэн ч чамайг бууж өгөхгүйг мэдэж байнаа**

(ААШТ-д албаны төлөөлөгчөөр очсон Ц.Хасбаатар Токиогоос мэдээлэл өглөө. ААШТ-д оролцсон шүүгч, төлөөлөгч, бусад тамирчид өнөөдөр Монгол руу буцах юм байна.)