m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.15 04:12
111
Авто зам, даваанууд дээр 19 шуурхай ажлын хэсэг ажиллаж байна

Улсын хэмжээнд улсын чанартай нийт 32 чиглэлийн 12646.7 км авто зам, 278 ширхэг гүүрийг жилийн туршид ашиглалтын болон байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий төрийн өмчит 20, хувийн хэвшлийн 8 компани Зам хариуцагчийн гэрээ байгуулан, авто зам, гүүрийн засвар арчлалтын ажлыг гүйцэтгэж буй юм байна.

Мөн зам, тээврийн осол, техникийн болон цаг агаарын саатал гарсан үед ажиллах салбарын хэмжээний Мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвч гаргаж, цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, даваан дээр ажиллах шуурхай ажлын хэсгийг энэ сарын 1-нээс 19 цэгт гарч ажиллаж буй бөгөөд ирэх сарын 1-нээс 28 цэгт ажиллах ажээ.

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж буй тээврийн хэрэгслийг техникийн саатлын улмаас унтарч зогссон тохиолдолд чирэх зориулалтын чирэгч, техникийн түргэн тусламжийн автомашиныг МУБИС-ийн орчим, Баруун 4 зам, Саппорагийн автобусны зогсоолд тогтмол бэлэн байлган ажиллуулах болжээ. Мөн төмөр зам, агаарын тээвэр, усан тээвэр зэрэг хариуцсан салбарын хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.