m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.15 04:45
243
Хүүхдийн тархины даралт өвчин гэж юу вэ?

Тархины даралт:      

Хүчилтөрөгч, цусан хангамжийн дутагдлын шалтгаантай тархины эмгэгшил нь тархины саажилт, оюуны хомсдол, хараа, сонсголын өөрчлөлт зэрэг хүүхдийн тахир дутуу болох шалтгаанд томоохон байр эзэлдэг эмгэг юм.

Шалтгаан нь:

Гол шалтгаан нь ураг, нярайн бүтэлт юм. Нярай хүүхэд төрснөөс хойш 30 секундын дотор амьсгал авахгүй байх 90 секундэд жигд амьсгал авахгүй байхыг нярайн бүтэлт гэнэ.

Бүтэлт үүсэхэд нөлөөлж буй зүйл:

-Эхийн өвчнүүд халдвар, жирэмсний хордлого төрөх үеийн хүндрэл.

-Эхийн жирэмсэн үеийн хоол унд, ажил амралтын хэвийн байдал алдагдах.

--Химийн ба бусад бодисын хордлого амьдралын буруу дадал |архи уух, тамхи татах|

Илрэх шинж тэмдэг:

-Хүүхэд төрсний дараа 12-36 цагийн дотор таталт ажиглагдана.

-Төрсний дараах долоо хоногийн сүүлчээс хүүхдийн хөдөлгөөн хэт ихсэх эсвэл сулрах байдал ажиглагдана.

-Толгой нь халаад унтаж чадахгүй уйлна, хөхүүлэх гэхээр гэдийнэ.

-Хамар нь битүүрнэ, чих нь өвдөнө, үсээ зулгаана.

-Хэт их гулгих, гэдэс нь дүүрэх, царай нь хөхрөх шинж илэрнэ.