m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.17 02:00
103
Ерөнхий сайд өнөөдөр мэдээлэл хийнэ

УИХ-ын нэгдсэн хуралдааны арваннэгдүгээр сарын 17, 18-ны Пүрэв, Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Тэрбээр "Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэх аж.