m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.17 03:34
97
Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэх үйлчилгээг эхлүүлжээ

Жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гармагц нь гэрийн хаягаар хүргэж өгөх үйлчилгээг энэ сарын 1-нээс эхлүүлжээ.

ЦЕГ-ын Лицензийн төв, “Монгол шуудан” ХК-тай хамтран жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээ эхлүүлсэн байна.

Иргэд жолооны үнэмлэхээ хаягаар хүргүүлэхийн тулд Лицензийн төвд үнэмлэх захиалах үедээ шуу­дангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөх ёстой аж. Шуудангийн хүргэлт Улаанбаатар хот дотроо  24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүрэх бөгөөд нэг үнэмлэхийг 2500 төгрөгөөр хүргэх юм байна.

Харин шуудангаар хүргүүлэх захиалга өгөөгүй ч шуудангаар хүргүүлэх сонирхолтой иргэд болон орон нутгаас үнэмлэхний захиалга өгсөн иргэд “Монгол шуудан” ХК-ны аль ч салбараар дамжуулан захиалах боломжтой аж. Ингэхдээ 70078940 утсаар болон mongolpost.mn гэсэн сайтаар дамжуулан холбогдох боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна.