m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.17 03:46
344
Автобусны буудлын өвөө \сургамжит өгүүллэг\

Намайг бага байхад манай байрны эсрэг талын нэгэн хуучин байшинд  туранхай өвгөн амьдардаг байж билээ. Зуны нарлаг өдөр байшингаасаа ер гардаггүй хэрнээ бороо цутгасан жихүүн  өдөр болгон автобусны буудал руу элэгдэж хуучирсан шүхэр барин алхдаг нь сонирхлыг минь ихэд татдаг байсан юм. Өвөө автобусанд ч суудаггүй бас түүн дээр хэн ч айлчлан ирэхгүй, зүгээр л зогсоно...
Гэвч нэг ч хүн ирдэггүй байсан бөгөөд өвгөн автобус зогсох үед нуруугаа үүрэн гэр рүүгээ алхдаг байв.  

Нэгэн удаа би тэр өвөөг буудал дээр зогсож байхад нь зорин очиж:
-Та автобусанд суудаггүй мөртлөө ийм хүйтэн бороотой өдөр яагаад дандаа энд зогсдог юм бэ гэж асуухад үрчлээ сууж унжсан зовхио дээш өргөн инээмсэглээд
-“Манай эмгэн таван жилийн өмнө өөд болсон юм. Тэр маань бороотой өдөр болгон намайг ажлаас тарж ирэхийг хүлээн  автобусны буудал дээр ингээд зогсдог байсан. Гэтэл би түүнийгээ үргэлж хүлээлгэнэ. Муу эмгэн маань ямар их даардаг байсан бол” гэж хэлээд хоолой нь чичрэн дуугаа хураав.  

Өнгөрсөн амьдралдаа харамсахгүйн тулд хайр, халамжийг хэнээс ч харамлах хэрэггүй ажээ.