m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.18 00:21
72
Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө хүйтэрч 13-15 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор болон  Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө хүйтэрч Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгороор 30-35 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө хүйтэрч Дархадын хотгороор 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө     22-27 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 4-9  градус хүйтэн байна.