m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.18 02:21
99
Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ

УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох,  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Харин 10.00 цагаас эхлэх чуулганы хуралдаанаар байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг хэлэлцэх бөгөөд 15.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.