m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.18 06:25
55
Хүйтний эрч чангарвал хүрвэл сурагчдыг амраана

Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн.

Ийнхүү хэт хүйтрэхтэй холбогдуулан эцэг эхчүүдийн зүгээс сургууль цэцэрлэгийн сурагчдыг амраах санал гаргасан юм. Учир нь нийслэлийн хэмжээнд 19985 хүүхэд нийтийн тээврээр, 23976 хүүхэд явганаар, 7959 хүүхэд автомашинаар сургууль цэцэрлэгтээ ирж очдог. Тиймээс хол зам туулж сургууль цэцэрлэгтээ хүрч очдог сурагчид зам тээврийн тээврийн осолд өртөх, гэмт хэргийн золиос болох гэх мэт болзошгүй эрсдэл дагуулж байна хэмээн үзсэн байна.

Харин Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас хүүхдүүдийг амраах шийдвэр гаргаагүй байгаа ба энэ талаар БСШУС-ын сайд “Эдгээр өдрүүдэд хүйтний эрч -40 хэмээс давсан тохиолдолд холбогдох журмын дагуу цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр завсарлуулна” хэмээн мэдэгдсэн юм.