m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.18 09:52
115
Нийслэлийн гудамж, замуудад 99 тонн бодис цацлаа

Нийслэлийн Хот тохижилтын газрын ажилтнууд өчигдөр оройноос эхлэн 16 чиглэлийн 330 гаруй км замд ажиллаж, нийт 99 тн бодис цацсан байна. Мөн өнөөдөр өглөөний 05:00 цагаас хойш зам талбайн 450 гаруй үйлчлэгч зам, замын байгууламжийг цэвэрлэж байгаа юм. Алслагдсан зам, талбайд бодис, давс цацах, даваа гүвээг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлсээр байна. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга хэлэхдээ “Манай газар нийтдээ 336 км замыг хариуцан ажилладаг. Өчигдөр оройноос эхлэн энэ чиглэлдээ бодис, давсаа хүртээмжтэйгээр хүргэж цацлаа. Төв замуудаас салбарласан туслах замуудыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцан ажилладаг. Дүүргүүд өөрсдийн нөөцөөс давс, элсээ цацсаар байна” гэлээ гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.