m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.21 01:50
98
Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлал үргэлжилж байна

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд хийж буй ес дэх удаагийн номын айлчлал үргэлжилж байна. Энэ сарын 18-ны орой “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж айлчлал эхэлсэн билээ. Тэрээр бямба гаригт Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлсэн. Өнгөрсөн ням гаригт “Буянт-Ухаа” цогцолборт Богдын ламын ван, Жигжидийн цэван айлдсан билээ. Түүний айлчлалын хөтөлбөрөөс танилцуулъя.

2016 оны 11-р сарын 21. Даваа гариг

09:30-11:00 цагт: Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголын нийт лам хуврагууд болон Их, дээд сургуулийн эрдэмтдийн дунд зохион байгуулах “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно. Хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд болно.

13:00-15:00 цагт: “Шинжлэх ухаан ба Бурхны сургаал” сэдэвт хэлэлцүүлэг үргэлжилнэ.

2016 оны 11-р сарын 22. Мягмар гариг

09:00-11:00 цагт: Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд Хүндэт докторын цол гардуулна. /ХААИС/

13:00-15:00 цагт: Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Их, дээд сургуулиудын оюутан залуучуудтай уулзана. /Соёлын төв өргөөнд/

2016 оны 11-р сарын 23. Лхагва гариг

07:45-08:00 цагт: Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам сэтгүүлчдийг хүлээн авч, уулзалт хийнэ. Уулзалт “Их тэнгэр” цогцолборт болно.

08:45 цагт Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламыг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй лам хуврагууд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргана.