m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.21 14:24
218
Дэлхийн аварга М.Анхцэцэг эх орондоо ирлээ

Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэг өнгөрсөн долоо хоногт Ази тивийн аварга болж, улмаар Мексикийн Мериад хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Олимпийн дараа улсын шигшээ багууд татан буугдсаны улмаас тус тэмцээнд явахад санхүүгийн бэрхшээл үүсэж, хувийн хэвшил болон иргэдийн тусламжтайгаар зардлаа босгосон хэдий ч дасгалжуулагч багштайгаа хамт боломжгүйд хүрсэн юм. Тив, дэлхийн тэмцээнд дасгалжуулагч багшгүйгээр оролцож, аваргалсан М.Анхцэцэг эх орондоо ирлээ.