m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.23 06:17
111
Үрчлээнээс хэрхэн сэргийлж залуу харагдах вэ?

Бүсгүйчүүдийн гол”айдас” бол үрчлээ. Сэрүүний улиралд ихэвчлэн арьс хуурайшиж, үрчлээтэх нь ихэсдэг. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

 

Духны үрчлээ.

Таны гуниг зовлон, гомдол гутралтай холбоотой. Тиймээс таны дотоод сэтгэлийн гуниг зовлон бусдад тодорхой харагдах учиргүй гэдгийг сана.Өглөө бүр гараараа духаа хойш нь илвэл үрчлээ суухгүй байх хамгийн сайн арга төдийгүй нас ахих цагт үс ч цагаарах нь удаан байдаг гэнэ шүү.

Хөмсөг хоорондын үрчлээ.

Агшин зуур илрээд ирдэг энэ үрчлээ таны нүдний хараатай холбоотой. Хараа муутайгаас хөмсөгөө зангидах тусам энэ үрчлээ тодорно. Мөн аливаа зүйлд уцаарлах, нарны шилгүй явах болон бөөр, шээсний сувгийн үйл ажиллагаа муудахад ийм үрчлээ улам тодордог.

Дээд зовхины үрчлээ.

Магадгүй та үүнийг анзаардаггүй байх. Зовхин дээр үрчлээ гарах нь таныг хөгшин, маш их ядарч туйлдсан харагдуулдаг. Ийм үрчлээ зүрхний үйл ажиллагаатай ч холбоотой. Мөн олон жил шил зүүснээс тогтдог учир аль болох хөнгөн рамтайг сонгох хэрэгтэй.

Доод зовхины үрчлээ.

Өөртөө анхаарал тавих цаг болжээ. Энэ үрчлээ нь хэт их ажиллаж, ядарснаас үүсдэг. Тиймээс та ажил амралтаа зөв зохицуулж нойроо бүтэн авах нь чухал.

Хацрын үрчлээ.

Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг хүнд илүү их тогтдог. Тиймээс та муу зуршлаа юуны өмнө хая. Ялангуяа зүрх, судас, ходоодтой холбоотой.

Завжны үрчлээ.

Таны ажлын цаг хэт урт байж, мөн хоолны дэглэм алдагдсанаас үүсдэг. Тухайлбал, өдөржин өлөн явж байгаад орой гэнэт их хоол идсэнээс үрчлээ ч сууж, ходоодны шархтай ч болдог.

Уруулын үрчлээ.

Уруул хатаж, омголтохоос энэ үрчлээ үүсдэг.Иймд та уруулдаа эмчилгээний зориулалтттай тос түрхэх хэрэгтэй. Мөн таны дотор эрхтэн муу байгаагаас ихээхэн шалтгаална.

Хүзүүний үрчлээ.

Зөвхөн нүүрээ арчлаад хүзүүгээ зөнд нь орхисноос эсвэл дэр дэрлэж унтдаггүйгээс ихэвчлэн үүсдэг. Тиймээс нүүрэндээ тавьж байгаа анхаарлаа хүзүүндээ нэг тавиад үзээрэй. Таны биеэ авч яваа байдал, алхаа гишгээ, хараа зэргээс шалтгаална. Хараа дээгүүр, нуруу цэх явах нь гоо сайханд тань чухал нөлөөтэй.

Гарын үрчлээ.

Гар хэт их хуурайших болон янз бүрийн хортой бодисын нөлөөнөөс шалтгаалан үүсдэг. Иймээс та хувцсаа базахдаа ч бээлий өмсөх нь зүйтэй. Бас таны элэг болон ходоод муу байгаатай холбоотой.