m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.23 08:00
63
Бурхны шашинтай орноос Монгол, Японд би хүрч чадаж байна

Дээрхийн гэгээн 14-р далай лам Монгол улсад 9 дэхь удаагаа айлчлаад буцаж байна. Тэрээр өнөө өглөө 07 цагт Хэвлэлийнхэнтэй уулзаж Монголд хийсэн айлчлалынхаа талаар мэдээлэл өглөө.

Далай багш энэ удаа Монголд Гандан тэгчилэн хийдийн урилгаар цэвэр шашны ажлаар заларч олон түмэндээ сургааль номоо айлдлаа. 

Тэрээр: Би аль ч улсад айчилсан хамгийн түрүүн дэлхийн энхтайван хүн төрөлхтний амар амгалан байхад юу хэрэгтэй талаар хэлдэг.

Зовлонгийн шалтгаан бол уур, шуналын сэтгэл юм. Бусдыг хайрлаж, энэрэн нигүүлссэн цагт амар амгалан аяндаа тогтно. Бурханы номонд асрахуй энэрэхүй сэтгэлийг дээдлэхийг номлодог. Бүх шашин үзэл сургаал өөр боловч энх амгалан, эв нэгдэлтэй байх дээр төвлөрдөг.

Монголчууд өнөөдөр шашин номоо дээдлэх эрх чөлөөтэй байж, түгээн дэлгэрүүлж байгаад би баяртай байна.Гол нь суралцах хэрэгтэй. Энэтхэгт гэхэд Монгол лам хуврагууд олноор ном үзэж, зарим нь 15 жил номын мөр хөөж байна.

Тэд монголдоо ирж, шашны үйл хэрэгтээ зүтгэнэ гэж найдаж байна.