m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.26 03:08
83
Улаанбаатарт 12 хэмийн хүйтэн байна

Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 18-23 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар   3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.