m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.26 03:16
134
АН-ын анхан шатны байгууллагууд хуралдаж эхэллээ

Өнөөдөр Ардчилсан намын VI хурлын төлөөлөгч сонгох анхан шатны намын байгууллагуудын хурал нийслэлийн 152 хороо, орон нутагт 330 суманд эхэллээ. Энэхүү хуралдаанаар Ардчилсан намын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгчдөө сонгох юм. Мөн намын шинэчлэлийнхээ дүрмийг хэлэлцэх аж.

Арванхоёрдугаар сарын 6-нд зарлагдсан Их хуралдаа нийт 1210 төлөөлөгч оролцуулахаар болжээ. Ардчилсан намын зургадугаар их хурал намын гишүүдэд төдийгүй Монголын улс төрийн хүрээнд хүлээлт үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам шинэчлэгдэж чадах уу, шинэ дарга нь хэн болох вэ гэсэн асуулт Монголын улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаж байгаа билээ.