m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.29 01:14
110
Токиогийн “Их дуулга”-д манай улсын 13 жүдоч зодоглоно

2016 оны Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн сүүлийн тэмцээн Токиогийн Их дуулга ирэх сарын 2-4-нд болно. Бага ДАШТ гэгддэг тус тэмцээнд 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээжээ.



Тус тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна.

 

Тодруулбал, Эрэгтэй
 

  • 60 кг - Дашдаваагийн Амартүвшин, Ганбатын Болдбаатар
  • 66 кг - Довдонгийн Алтансүх, Адъяагийн Батсуурь, Ганболдын Хэрлэн
  • 73 кг - Батцэцэгийн Батгэрэл, Болдбаатарын Баяндүүрэн
  • 81 кг - Нямсүрэнгийн Дагвасүрэн
  • -100 кг - Дашдуламын Ишдорж, Одбаатарын Хангал

Эмэгтэй

  • 48 кг - Мөнхбатын Уранцэцэг
  • 57 кг - Дожсүрэнгийн Сумъяа
  • 63 кг - Мөнхбатын Даваасүрэн
  • 70 кг - Мөнх-Эрдэнийн Баяртуул


Энэхүү тэмцээнд "Рио-2016" олимпийн наадмын 66 кг-ын жингийн аварга Италийн Фабил Базиле, 63 кг-ын аварга Словений Тина Трстеняк нар нэрээ өгчөө. Түүнчлэн Риод медальт байр эзэлсэн тамирчдаас Галбадрахын Отгонцэцэг, Ан Баул, Дирк ван Тичелт, Гвак Дон-Хан, Сирилл Марет нарын медальтнууд барилдахаар болсон байна.