m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.12.02 03:58
91
Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч цагаасаа хоцорч эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх, Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Өнөөдөр ирсэн гишүүдийн мэдээллээс харвал 13 гишүүн чөлөөтэй, гадаад, дотоодод томилолттой яваа бол бусад гишүүд нь хуралдаандаа оролцох ёстой.

Мөн чуулганы хуралдаантай давхцан Хууль зүй, Төрийн болон Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын гэсэн дөрвөн байнгын хуралдахаар товлогдсон ч гишүүдийн ирц хүрэхгүй байгаа аль аль нь оройтов.