m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.12.02 04:19
137
М.Энхсайхан өөрийн хүсэлтээр намын даргаасаа чөлөөлөгджээ

МҮАН-ын дарга М.Энхсайханыг Шведэд суух Монголын Элчин сайдаар томилох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Үүнтэй холбоотойгоор тус намын даргын албан тушаалаасаа М.Энхсайхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна. Түүний оронд Б.Цогтгэрэл намаа удирдахаар болжээ. Б.Цогтгэрэл нь эдийн засагч, хуульч мэргэжилтэй, ИНЕГ-ын Эдийн засгийн зохицуулалтын алба, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд, Шадар сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байжээ.