m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.10 08:33
83
Монгол, Солонгосын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Энэ сарын 12-ны өдөр МҮЭСТО-д Монгол, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг болно. Тус өдөрлөгийг Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Юнайтэд Экспресс” ХХК, БНСУ-ын Эрүүл мэндийн глобаль холбооноос хамтран зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээ нь Монголд анх удаа хамгийн өргөн хүрээнд, иргэд байгууллагууд, эмч мэргэжилтнүүдэд нээлттэй зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой аж. Өдөрлөгт БНСУ-ын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд уригдаж, Монголын талаар эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн импортлогч шилдэг байгууллагаад оролцох юм байна. Энэ үеэр Солонгосын эмнэлгүүдийг төлөөлөн ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, үзлэг оношлогоо хийх ажээ.

Н.Байгаль