m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.10 08:57
90
Москвад робот ашиглан дэлхийн анхны пластик мэс засал хийжээ

Оросын эмч нар дэлхийд анх удаа роботын тусламжтай  пластик мэс засал хийжээ. Өмнө нь аппаратыг ашиглан  зүрх судасны болон эмэгтэйчvvдийн мэс засал хийдэг байжээ.

Da Vinci хэмээх уг аппарат нь дөрвөн гартай ба дээд зэрэглэлийн ариутгасан нөхцөлд олон цагийн хүнд мэс ажилбарт хэрэглэхэд тохиромжтой юм. Эмч роботыг алсын зайн удирдлага ашиглан удирдахын хамт 3D хэмжээст нарийвчилсан дүрс хэмжүүрт камертаа юм байна. Робот эмчийн хөдөлгөөнийг даган хөдлөх тул роботод зориулсан тусгай багаж ашигладаг байна.

Арьс татах мэс засал Москва хотын Клиникийн нэгдсэн 31 дүгээр эмнэлэгт хийж, хоёр цаг зарцуулагджээ. Өвчтөн дараагийн өдөр нь гэртээ гарсан байна.

М.Марал