m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.01 08:23
74
Элчин сайд Мурат Карагөз Хэнтий аймагт айлчилж байна

БНТУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз эдийн засаг, соёлын чанартай уулзалт, арга хэжээнүүдэд оролцох, Туркийн хөрөнгө оруулагчдын бизнесийн орчныг биечлэн судлах зорилгоор тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 1 хүртэл Хэнтий аймагт ажлын айлчлал хийж байгаа юм. Элчин сайдыг БНТУ-аас  Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны зөвлөхийн орлогч ноён Огуз Куюмжу дагалдан яваа аж. Энэхүү айлчлалын хүрээнд Элчин сайд Хэнтий аймгийн удирдлагууд, Чингис хотын дарга болон бизнес эрхлэгчидтэй уулзах юм. Мөн тус аймгийн Дадал, Баян-Өндөр болон Өмнө-Дэлгэр суманд зочилж, Өндөрхаан уулын тахилга болон соёл урлагийн арга хэмжээнд оролцоно.

Монголын Эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Чингис хааны өлгий нутагт хийх Элчин сайд М.Карагөзийн энэхүү айлчлал нь хоёр улсын хоорондын харилцааг эдийн засаг, худалдааны салбарт хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаа юм.