m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.13 09:13
75
А.Бакей гишүүний асуултад хариулах гишүүн байсангүй

УИХ-ын баасан гаригийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Засгийн газар 2004.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, татварын 90 хувийг буцаан олгох тухай/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат танилцууллаа.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, татварын орлого бүрдүүлэлт энэ хууль гарснаар нэмэгдэх үү, буурах уу. Хэрвээ буурвал хичнээн хэмжээгээр буурахаар байгаа болон Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийх явцад судалгаа шинжилгээ хийсэн эсэхийг тодотгосон юм.

Гэвч А.Бакей гишүүний асуултад Байнгын хороог төлөөлөн хариулт өгөх гишүүн байгаагүй тул энэ асуудлыг дараагийн долоо хоногт хэлэлцэхээр шилжүүллээ.