m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.17 09:00
140
Айдас хэрхэн бий болдог вэ

Ямар нэг төрлийн аюул, эсвэл тодорхой бус, таагүй зүйлүүд нь дарамттай байдлыг бий болгон улмаар айдаст автуулдаг. Айдсын үед биед адреналин даавар ялгардаг. Энэхүү даавар нь хүний биеийг тэмцэх эсвэл зугатахад бэлэн байдалд оруулдаг байна. Тиймээс хамгийн гол нь сэтгэл зүйн хувьд тайван байх нь чухал. 

Айдсын үед илрэх сөрөг талууд

Зүрх дэлсэх, амьсгал түргэсэх, цусны даралт ихсэх, ходоод эвгүйрэх, гүйлгэх, ойр ойрхон шээх, чичрэх, толгой эргэх, дотор муухай оргих, хөлрөх, улайх, цонхийх, хоолойгоор юм орохгүй байх.

Айдсын үед илрэх эерэг талууд

Айдсаар дамжуулан бид аливаа аюулыг хурдан, илүү сайн илрүүлдэг. Биднийг сонор соргог, хурдан хөдөлгөөнтэй, болгоомжтой байлган, илүү бодолтой хөдлөхөд хүргэдэг. Мөн аюулаас зугтах буюу гарах эрч хүч, тэвчээрийг өгдөг. Иймд айдас амьдралыг харанхуй болгосон сөрөг үзэгдэл төдий зүйл бус маш нарийн утга учиртай гэж ойлгох хэрэгтэй. 

Айдсын хэлбэр

Жинхэнэ айдас бол хүнд төрөлхөөс заяасан, өөрийгөө хамгаалах мэдрэмж юм. Хуурамч буюу зохиомол айдас нь бидний оюун бодлоос үүдэлтэй хов хоосон ухагдахуун юм. Өөрөө хэлбэл, бид өөрсдийнхөө бодол сэтгэлгээнээс болоод айж байна гэсэн үг. Хуурамч айдас баттай юм шиг болон хуримтлагдсаар тухайн хүнй аж амьдралд ихээхэн саад бэрхшээл учруулдаг. Томчууд, эцэг эхчүүд, багш нар, нийгмийн орчин хүүхдэд сөргөөр нөлөөлснөөр төөрөгдмөл айдастай болгож, сэтгэл зүйн гажуудал үүсгэдэг. Хоосон айдас нь ямар ч удирдлага, хяналтгүй сэтгэлгээний гайгаар боловсордог хуурамч төсөөлөл юм. “Миний айдас надад бүхнийг авчирдаг гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Үүний адил хичээл дээрээ үнэхээр сайн дүн авч болохоор байтал муу авах нь гэж айснаас байдал эерэгээр эргэж сөрөг зүйлсийг дагуулдаг.