m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.18 08:34
205
Хоолыг хүнсийг витаминлаг чанартай байлгахын тулд

-Олон хоног хэрэглэхээр бэлтгэсэн ногоотой хоол, зуушийг идэх хэмжээгээрээ тасалж авч халаах хэрэгтэй. Ногоо жимсийг усанд хийж орхивол витамин, эрдэс давсны нэлээд хэсэг нь уусах юм уу алдагдах тул цэвэрлэсэн ногоо зөвхөн цэвэр алчуураар бүтээгээд орхиход л хангалттай. Цэвэрлэсэн төмсийг усанд 1 өдөр байлгахад л С витаминыхаа 20 хувийг, хэрчсэн бууцай 1 цагийн дотор 34 хувийг нь алддаг. Нарны гэрэл витаминыг алдагдуулдаг тул жимс ногооны зүйлээр бэлтгэсэн хүнсний зүйлийг, жишээлбэл сонгино чинжүүтэй шанцай /салат/, чангаазны компотыг наранд ил байлгаж болохгүй. Харин таглаатай саванд хийгээд хөргүүр, зооринд хадгалах хэрэгтэй.

-Ногоог их тосонд хуурах өөрөөр хэлбэл дээр нь бүрхсэн тосонд шарвал сайн. Агаарын хүчилтөрөгч нь ногооны С витаминыг алдагдуулдаг.

-Ногоог уураар жигнэхэд эрдсийн давсаа бага алддаг боловч витаминаа их алдах тул тохиромжгүй.

-Ногоо чанасан ус олон төрлийн витамин агуулдаг тул шөл, сүмс бэлтгэхэд ашиглах хэрэгтэй.

-Ногоог дахин чанахгүй байх нь чухал. Удаан хугацааны боловсруулалт хадгалалтын явцад ялангуяа дулаанд хоол, хүнсний зүйлийн витамины алдагдал их байдаг.

-Бэлтгэсэн төмсний шөлөнд 3 цагийн дараа С витамины 60% нь үлддэг бол 6 цагийн дараа бүрэн үгүй болдог. Иймд төмстэй хоолыг дахин халааж идэх сайнгүй.

-Шарсан төмсөнд С витаминыхаа 75%ийг, хальсыг нь арилгаад бүтнээр нь чанасан төмс 60-70%, хэрчсэн төмс 35-50%-ийг хадгалдаг.