m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.19 04:48
266
Өнгөлөг нүүртэй харагдъя гэвэл

Манай орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалан нүүр царай харлах, борлож түлэгдэх, эсвэл холцруутах гээд нэгэн жигд өнгөлөг, цэвэр арьстай байх бараг боломжгүй мэт санагддаг. Тэгвэл хэн ч харсан аятайхан, өөгүй царайтай болохыг хүссэн хүн бүр доорхи энгийн зөвлөгөөг дагаад үзээрэй. Үр дүн нь тун хурдан мэдэгдэх болно. Нүүрээ өглөө, оройд маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Тослог арьстай байсан ч спиртийн найрлагатай нүүр цэвэрлэгчээс татгалзаж, сүүн шингэнээр цэвэрлэх нь тохиромжтой. Шөнийн цагт нүүрэндээ С,Е витамины найрлагатай тэжээлийн тосыг зузаан түрхэж унтахаасаа өмнө зөөлөн цаасаар арчиж аваарай. Өвөл зовхиндоо хуурай тень тавихаас болж өгвөл татгалз. Салхитай, сэрүүний улиралд уруул омголтож хагарах нь их байдаг. Тиймээс тослог, тэжээлийн найрлагатай уруулын будаг хэрэглэх нь зүйтэй.