m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.12 11:31
243
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорч эхэллээ

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд эмэгтэй долоо, эрэгтэй найман жингийн ангиллаар явагдах бөгөөд өнөөдөр эмэгтэй 48кг, 53кг, 58кг, эрэгтэй 56кг, 62кг ,69кг жингийн тэмцээн  боллоо. Эхний жингүүдийн улсын аваргууд тодорч эхэллээ.

Энэ жилийн тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгаас 200  орчим тамирчин оролцож байна. Хүндийн өргөлтийн спорт  маань жил ирэх тусам оролцогчдын ур чадвар сайжирч мөн шинээр цолтой тамирчид олноор төрж байна. Хүндийн өргөлтийн тамирчид Тайландад болсон хүүхдийн олимпод багаараа амжилттай оролцож хоёр мөнгөн медаль, дөрвөн хүрэл медаль хүртсэн.  Энэ тэмцээнээс шалгарсан тамирчид Казакстанд болох Астана хотод болох дэлхийн аваргад оролцох эрхээ авна.

 Эмэгтэйчүүдийн 48кг жинд:

 Огцом өргөлтөөр:

I байр: Аврагч спорт хороо Спортын мастер Б.Анхзаяа 60кг

II байр: Өвөрхангай аймаг Спортын дэд мастер Г.Баасанжаргал 49кг

III байр: Алдар спорт хороо Э.Бурмаа 43кг

Түлхэлттэй өргөлтөөр:

I байр: Аврагч спорт хороо Спортын мастер Б.Анхзаяа 63кг

II байр: Өвөрхангай аймаг Спортын дэд мастер Г. Баасанжаргал 61кг

III байр: Алдар спорт хороо Б.Золбоо 50кг

Нийлбэр дүнгээр:

I байр: Аврагч спорт хороо Б.Анхзаяа 123кг

II байр: Өвөрхангай аймаг Г.Баасанжаргал 110кг

III байр: Алдар спорт хороо Э.Бурмаа 93кг

Эрэгтэйчүүдийн 56кг жинд:

 Огцом өргөлтөөр:

I байр: С.Баярбат СМ “ Аврагч” спорт хороо 87 кг

II байр.Ө.Чагнаадорж СДМ “Аврагч” спорт хороо 86кг

III байр. Г.Ууганбаатар  “Алдар “ спорт хороо 86кг

Түлхэлттэй өргөлтөөр:

I байр С.Баярбат СМ“Аврагч” спорт хороо 111кг

II байр Ө .Чагнаадорж СДМ ”Аврагч”спорт хороо 110 кг

III байр Г. Ууганбаатар “Алдар” спорт хороо 94 кг

Нийлбэр дүнгээр:

I С . Баярбат СМ “Аврагч” спорт хороо 198 кг

II байр Ө.Чагнаадорж Спортын дэд мастер “Аврагч” спорт хороо 196 кг

III байр Г.Ууганбаатар “Алдар “спорт хороо 180 кг   

Г.Ууганбаатар 180 кг өргөсөн амжилтаар Спортын дэд мастер цолны болзол хангав.

Ө .Чагнаадорж түлхэлттэй өргөлтөөр 106 кг өргөж Өсвөрийн рекорд амжилтыг нэг кг-аар ахиуллаа. Дахин III оролтоор 110 кг түлхэснээр рекорд амжилтаа дөрвөн кг-аар ахиулж чадлаа.

Эмэгтэйчүүдийн 53кг тэмцээнд:

Огцом өргөлтөөр:

I байр: О.Баярцэцэг “Аврагч” спорт хороо 63кг

II байр: А.Бум-аюуш Самбуу сан 60кг

III байр: Эрдэнэтуяа Алдар спорт хороо 57кг

Түлхэлттэй өргөлтөөр:

I байранд: Эрдэнэтуяа Спортын мастер “Алдар” Спорт хороо 77кг

II байранд: А.Бумаюуш “Самбуу сан” 73кг

III байр: О.Баярцэцэг ОУХМ “Аврагч” Спорт хороо 71кг

Нийлбэр дүнгээр:

I байр: О.Баярцэцэг ОУХМ “Аврагч” Спорт хороо 134кг

II байр: Эрдэнэтуяа спортын мастер “Алдар” Спорт хороо 134кг

III байр: А.Бумаюуш “Самбуу сан” 133кг

Самбуу сан клубын тамирчин А.Бум-Аюуш огцом өргөлтөөр 60 кг өргөж өсвөрийн рекорд амжилт нэг кг-аар ахиуллаа. Тэрээр түлхэлттэй өргөлтөөр 73 кг өргөж өсвөрийн рекорд амжилт зургаан кг-аар ахиулж нийлбэр өргөлтөөр 133кг өргөж Спортын мастер цолны болзол хангалаа.

Энэ  сарын 13 нд эмэгтэй 63кг ,69 кг, 75кг +75 кг,эрэгтэй 77кг, 85кг, 94кг , 105кг, +105 кг жингийн тэмцээн болж аваргуудаа тодруулна.