m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.26 09:23
573
Та хоолны давсны талаар юу мэдэх вэ?

Бүсгүйчүүд бид  давсыг хоолонд хийхэд амт оруулдаг гэхээс л өөрөөр мэддэг гэж үү? Давсыг тохируулж хэрэглэвэл эрүүл мэндэд тустай гэдэг.  Гэхдээ зөвхөн хоол амтлахаас гадна түүнийг хэрхэн зөв зохистой хэрэглэх тухайд эзэгтэй танд зөвлөе.

Хоолны давсыг хийхдээ хоолыг аягалахын өмнөхөн дөнгөж амтагдах төдий хийж хэрэглэж сурвал таны эрүүл мэндэд нэн тустай.

· Хоолоо болгож байх явцдаа давс хийх нь муу. Учир нь буцалж ширгэх явцдаа давсны уусмал болон хувирч хүний ходоод гэдэс, элгэнд муугаар нөлөөлдөг.

· Ямарч хоолны давс нь хэлний үзүүрт амт өгөх төдий байхад л хангалттай

·  Хоолны давс хийх ерөнхий зарчим бий. Энэ нь буцалгаж болгосны дараа давсыг бага зэрэг хийх юм.

· Аягалсны дараа хоолондоо давс хийх нь эрүүл мэндэд хамгийн тустай.

· Давс хэрэглэх шаардлагагүй хүнсний бүтээгдэхүүнд давсыг хийх хэрэггүй

· Амьтны гаралтай мах, загас, бяслаг, цөцгийн тос, өндөг зэрэг нь натри хлоридоор баялаг байдаг. Тиймээс давс хийх хэрэггүй.