m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.14 04:58
108
Нийслэлийн ногоон бүсэд урьдчилан сэргийлэх, эргүүл шалгалт хийжээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2014 оны А/32 тоот тушаалын хэрэжилтийг хангах ажлын хүрээнд хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагч нар гал түймэр болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эргүүл шалгалтын ажлыг амралтын өдрүүдэд зохион байгуулж ажилласан байна. Яармаг ,Зайсан, Биокомбинат, Өлзийт хороолол, Баянхошууны баруун, зүүн салаа, II хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Жигжид, Майхан толгой, Шарга морьт зуслан, Жигжид зуслан, Гүнтийн даваа, мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт зуслан, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Цээний ам, Хадатын ам, Бэлх, Сэлхийн зуслан, Баянзүрх дүүргийн 8, 10, 12 дугаар хороо, Гачуурт, Шар хоолойн амны чиглэлд тус тус гарчээ. Дүүргүүдийн нутаг дэвсгэрийн ногоон бүс, нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамжинд эргүүл шалгалт хийж, айл өрх, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга сурталчилгааг зохион байгуулж, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх материал тарааж ажилласан байна.