m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.27 04:12
232
Ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулсан хоолны дэглэм

Нэгдүгээрт: Найдвартай дөрвөн кг хасдаг 

Хоёрдугаарт: Жин хасаад зогсохгүй хүний биед ямар ч хор нөлөөгүй. Турахад зургаа хоног л хангалттай. 

Анхаарах зүйл нь: Дэглэмийн үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Өдөрт хоёр литр хийжүүлээгүй цэвэр ус, чихэргүй ногоон цай уугаарай.

1 - 2 дахь өдөр: Давсгүй 800 гр жигнэсэн будаа. Будаа цардуул ихтэй байдаг тул сайтар угаах хэрэгтэй. Мөн усанд хийж хонуулсан ч болно. Энэ хоол нь ходоодыг цэвэрлэж, биеэс хорт бодисыг хөөдөг.

3 - 4 дэх өдөр: Нэг кг жигнэсэн эсвэл шарсан тахиа. Зөвхөн тахиа гэлтгүй нимбэгийн шүүс асгаж шарсан үхрийн мах, загас ч болно. Шарахдаа мөнгөн цаасанд боогоорой.

5 - 6 дахь өдөр: 1.5 кг цардуулгүй хүнсний ногоо /төмснөөс бусад/, эсвэл төрөл бүрийн жимс /гадил, усан үзэмнээс бусад/ идээрэй. Дэглэмийн дараа эргээд жин нэмэх тохиолдол гардаг. Тиймээс Елена Ищеевын нэгэн аргыг зааж өгье.

7 дахь өдөр: Танд ердөө таван ширхэг өндөг, таван ширхэг грейпфрут байхад л болно. Өндгөө чанаад шараас нь салгана. Эхлээд нэг өндөгний цагааныг идээд, цагийн дараа грейпфрутээ иднэ. Ингэж ээлжлэн идэх маягаар өдрийг өнгөрөөнө. Уух зүйл нь: Зөгийн балтай ногоон цай.

Зарим ашигтай зөвлөгөө 
Алим: Энэ жимс манайд элбэг тул олдохгүй гэж санаа зоволтгүй. Дунд зэргийн алимны илчлэг нь 60-100 ккал байдаг. Тослог агуулагддаггүй тул хоолны дэглэм барьж буй хүнд тохиромжтой. Мөн өлсгөлөн дарах, биед хуримтлагдсан хорт бодисыг зайлуулах үйлчилгээтэй. “Амьдралд алим байхад эмчгүйгээр амьдарч болно” гэсэн английн зүйр үг байдаг.

Хальст жимс (нимбэг, жүрж, бэрсүүт жүрж): С амин дэм болон байгалийн чихрээр баялаг байдгаас бодисын солилцоог сайжруулж, илүүдэл жинг багасгах үйлчилгээтэй. Мөн эдгээрт агуулагддаг бодисууд биеийн илчлэгийг тэнцвэржүүлж өгдөг. Хөнгөн хоолны дараа 800 ккал жимс идэхэд биеийн галбираа хадгалж чадна. Дээрх жимсийг хальснаас нь цэвэрлэхэд бага зэрэг бэрхшээлтэй.

Хальст жимсний нууцаас 
Хальслаг жимсийг хялбар цэвэрлэх нэг арга хэлье. Цахилгаан зууханд /печь/ жимсээ хийж хэдэн минут байлгаад гаргаж хальслахад амар байдаг. Цагаан ширхэгүүд нь ч ул мөргүй болсон байдаг.

Киви: Ганц ширхэг киви биед хэрэгцээтэй А, С амин дэмийг нөхөж чаддаг. Кали, кальци, төмөр зэрэг эрдэс бодисыг агуулдаг байна. Францын эрдэмтэн Мишель өглөө бүр хоёр ширхэг киви идэж байхыг зөвлөжээ.

Амра жимс: Гайхамшигтай амтлаг жимс. Үүнд бүх амин дэм агуулагддаг. Нимбэгээс ч илүү хүчиллэг чанартай.

Хоолны дэглэм сахиж байх үед хэрэглэж болохгүй жимс: Гадил, усан үзэм, лийр зэрэгт тослог ихээр агуулагддаг. Хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг тул хоолны дэглэмийн үед татгалзаарай.