m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.14 05:11
61
О.Баасанхүү: Анхнаасаа Х.Тэмүүжин хууль зөрчсөн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ асуудлыг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр болоод буй. Тэрээр сайдыг огцруулах болсон шалтгаан "Энэ нь зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэнэт тавигдсан зүйл биш. Жил гаруйн өмнөс л ярьж байсан. Цэргийн тусгай хамгаалалттай эмнэлгийн байрын зориулалтыг өөрчлөн Хууль зүйн яамны оффисс болгоно гэх тэр үеэс энэ хүний бодлого чиглэл буруу явж байна, хууль зөрчсөн үйлдэл гаргаж гэж үзсэн.  Түүний энэ үйлдлээс болж 3.2 тэрбумын үнэтэй аппрат эвдэрсэн. Үүнд хэн хариуцлага хүлээж байна вэ. Хоёр засварчинд эрүүгийн хэрэг үүсгээд л явж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэц рүү явуулж байсан. Энэ бүгдтэй холбоотой тоо баримт  өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар яригдах байх гэдэгт итгэлтэй байна. Би хэн нэгний хэлж байгаачлан сайдын суудал горилоогүй, иргэдэд 1500 хүний шорон хэрэгтэй биш, IMRI аппараттай, 300 хүний эмнэлэг байх нь зөв гэж бодож байна. Иймээс сайдыг огцорох нь зөв" гэв. Харин О.Баасанхүү гишүүн миний эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ тогтоолын төслийг өргөн барихыг хойшлуулж явсаар өнгөрсөн долоо хоногт  өгсөн гэнэ.

Г.Энхтуяа