m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.27 06:29
64
Булган аймгийн "Онцгой байдлын алба"-ны 10 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо

Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн баярын хурал Булган сумын "Соёлын ордон"-д өнөөдөр боллоо. Гал ус, ган зуд зэрэг бүхий л осол, аюултай үзэгдэл, гамшиг зовлонгийн өөдөөс сөрөн зогсож улс орон, ард иргэдээ хамгаалж байдаг нэр төртэй ариун үйлсийн эзэд болсон "Онцгой байдлын алба"-ны нийт бие бүрэлдэхүүнд чин сэтгэлийн мэндчилгээг аймгийн ИТХ-ын дарга дэвшүүллээ.