m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.27 08:22
81
Мэри-Кейт болон Эшли Олсен нарын амжилтанд хүрсэн түүх

 

Мэри-Кейт болон Эшли Олсен ихэр эгч дүүс 1986 оны зургаадугаар сарын 13-нд мэндэлсэн юм. Тэдний амжилтанд хүрсэн замналын түүхийг энэ удаагийн “Амжилтын түүх” буландаа онцолж байна.

Дусал мэт адилхан Мэри-Кейт болон Эшли Олсен нарыг мэдэхгүй хүн байхгүй байх. Америк тивийн хамгийн алдартай ихэрүүд багаасаа кино урлагт хөл тавьж, олны зүрх сэтгэлд хоногшин үлдсэн хүүхэд багачуудад зориулсан инээдмийн, адал явдалт гээд олон дэлгэцийн бүтээлд тоглосон байдаг.

Харин өнөө цагт эгч дүү Олсен нар авьяаслаг жүжигчдээс гадна орчин үеийн загварын түр төрхийг тодорхойлогчид болон загвар зохион бүтээгчид болсон билээ.

Саяхан тэд 28 насныхаа босгонд жүжигчидэд олгодог нэр хүндтэй “CFDA Awards” шагналын эзэд болсон юм.

 

 

 

Амжилтын замнал

Тэдний урлагын замнал эрт эхэлсэн. Өхөөрдөм ижилхэн дүр төрхтэй ихрүүдийг алдарт кино найруулагч анзаарч харснаар кино урлагийн замнал нь эхэлсэн түүхтэй. Тэдний анхны бүтээл болох алдарт “Өнөр өтгөн гэр бүл” олон ангит инээдмийнкиноны сонгон шалгаруултад ороход ихрүүд дөнгөж зургаан сартай байжээ. Харин кино зураг авалтад орох үед ёсөн сартай байсан байна. Сонгон шалгаруулалтын үед тэд зургаан сартай байсан ба есөн сартайгаасаа эхлэн  найман жил тоглох хугацаандаа тэд олон сэтгүүлийн нүүрийг чимж, тухайн үед  өөр кинонд зэрэг тоглодог байжээ.

Харин 1990-ээд оны сүүлээр тэдний нэрийг дуулаагүй, тоглосон киног үзээгүй хүн гэж үгүй болж олон алдартай компаниуд болон хувцас, үнэртэн, гоо сайхан, тоглоом үйлдвэрлэгчид тэдэнтэй хамтарч ажиллах болсноор алдар нэр нь дэлхий дахинаа цуурайтаж эхэлсэн юм.

2000 онд Барби хүүхэлдэй үйлдвэрлэгч  “Mattel” компани эгч дүү Олсенд зориулж цуврал хүүхэлдэй гаргаж байсан гэнэ.

2002 онд Мэри-Кейт болон Эшли нар “Forbes” сэтгүүлийн эрхлэн гаргадаг дэлхийн зуун алдартнуудын тоонд орсон байна. Түүнээс даруй таван жилийн дараа тус сэтгүүлийн дэлхийн хамгийн баян  эмэгтэйчүүд жагсаалтын 11-т орсон ба тэдний нийт хөрөнгө 100 сая ам.доллараар үнэлэгдэж байжээ.

 

 

 

 

BOHO CHIC

Жил өнгөрөх тусам ихрүүд улам алдартай болж байсан юм. Үүний зэрэгцээ тэд дэлхийн загварын чиг хандлагад өөрийн байр сууриа эзлэх болсон байна. Загварын сонирхолоо олон нийтэд  Мэри-Кейт түрүүлж зарласан юм. Тэрбээр одоогийн “BOHO CHIC” хэв маягийн дүр төрх илэрхийлэгч болсон байна. Тус урсгал нь залуучуудын чөлөөт хэв маягийг тусгасан ургал юм. Харин төд удалгүй Эшли загварт эргэлт буцалтгүй хөл тавьжээ.

Тэдний баримталдаг гол зарчим нь чөлөөт, хэнэггүй, замбараагүй хэрнээ дэгжин байдал юм. Удалгүй Нью-Йорк хотын гудамжаар тэдний хэв маяг тархаж, хаа сайгүй тэдний хэв маягийг даган дуурайгчид олширсон байна. Харин төд удалгүй тэднийзагварыг томчуудажиглаж эхэлсэн байна.

2006 онд эгч дүү Олсен нар алдарт  “BadgleyMischka” загварын ордны нүүр царай болсон юм. Үүний зэрэгцээ тэд 4-14 насны охидод зориулсан өөрийн гэсэн нэрийн брэндтэй болжээ.

 

 

 

 

THE ROW

2006 онд “THE ROW” нэртэй ихрүүдийн нэрийн цуглуулга гарчээ. Тус цуглуулга нь энэ хугацаанд залуучуудын өргөн хэрэглэдэг өмнөх дуртай хувцнуудын нэг болж чадсан юм.

Хамгийн гол нь “THE ROW” цуглуулга нь эгч дүү хоёрыг загварын салбарт бусад томчуудын эгнээнд нэгтгэж амжилт авчирсан гол зүйл болсон юм.

2006 онд эхлэлээ тавьсан тус цуглуулганд төгс цогцсон өдөр тутмын цуврал хувцас багтаж, савхин өмд зэрэг нь эрэлттэй бараагаар тодорч байжээ. Үүнээс гадна  “The Row” “boho chic” хэв маягтай төгс зохицсон нь залуучуудын өдөр тутамдаа өмсөж болох чөлөөт хэв маягийг тусгасан нь Нью-Йоркийн залуучуудын загтнасан газар нь майжсан мэт болсон байна. Түүнээс гадна тус цуврал нь залуу ажил хэрэгч залуу охид бүсгүйчүүдийн гол гангарааболсон юм.

Үүнд урамшсан ихрүүд ажлаа өрөгжүүлж “Elizabeth and James” нэртэй хувцас болон гоёл чимэглэлийн  арилжааны цуглуулга гарсан юм. Тус цуглуулга нь тэр чигээрээ тэдний хэв маягийг тусгасан бүтээл болсон байна.  Үүнтэй зэрэгцэн тэдний “Olsenboye” нэртэй сүлжээ дэлгүүр ашиглалтад орсон юм.

Өмнөх оноос эгч дүү Олсен Европ тив рүү хүчээ авжээ. Тэд Норвегиас гараагаа эхэлсэн байна. 2013 онд алдарт Скандинавын “Bik Bok” брэндтэй хамтран цуврал цуглуулга гаргаж эхэлсэн юм.

Уг амжилтаа тэд зогсоохыг хүсэхгүй байгаа ба өнгөрсөноны тавдугаар сард АНУ-ын Лос-Анжелес  хотод “THE ROW” нэртэй өөрийн анхны дэлгүүрээ нээсэн байна.