m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.03 00:56
185
Дөрвөн тонн гаруй согтруулах ундаа устгажээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Баянгол дүүргийн засаг даргын гуравдугаар сарын 20-ны өдрийн А/203 тоот захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжилтийг хангах орон тооны бус зөвлөлийг байгуулсан. Байгуулагдсан орон тооны бус зөвлөл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарыг дуустал дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс хүлээн авсан архи, вино, шар айраг, тамхийг баримтын дагуу тоолон бүртгэж хүлээн авчээ.

Харин  орон тооны бус зөвлөлөөс дээрх бараа бүтээгдэхүүнийг устгах шийдвэр гарч, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хураагдсан дөрвөн тонн 440 кг архи, дарс, шар айраг, тамхи зэрэг бүтээгдэхүүнийг булж устгасан байна. Устгалын ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлдвэлэл үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б. Бат-Өлзий, “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын дэд захирал Б. Батням, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Х. Ганбаатар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч н.Баярсанаа, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гурван цагдаа, Төвлөрсөн хогийн цэгүүдийн ХХАА инженер, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн диспетчиер Б.Бат-Оюун нар оролцжээ.

Т.Сайнаа