m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.03 01:11
62
Жон Терри өөрийнхөө хаалганд мөргөх хоббитэй болжээ

Европын хөлбөмбөгийн лигийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болон Аваргуудын лигийн шөвгийн найман багийн эхний тулаанууд явагдсаар байна. Английн Челси баг Парист очин эхнийхээ тоглолтонд 3:1 харьцаагаар хожигдлоо. Шилдэг оддоор дүүрэн хоёр баг эхнээсээ ширүүн тоглосон ба Челси баг өөрийнхөө хаалганд гоол хийдэг муу зуршилтай болжээ. Тоглолтын эхэнд л И.Лавесси гоол хийн багтаа тэргүүлэл авчирсан бол эсрэг багийн Эдин Азар торгуулийн цохилтоос гоол хийн тэнцүүлж дөнгөв.  Тоглолт эн тэнцүү үргэлжилж байх мөчид Жон Терригийн өөрийнхөө хаалга руу мөргөсөн бөмбөгийг Давид Луйс гүйцээн Парисын багийн фанатуудыг доргиов. Үндсэн цаг дуусах мөчид Аргентиний Пасторе гайхалтай гоцлон тоглолт хийн гурав дахь гоолыг хийснээр талбайн эзэд ялалт байгууллаа. Энэ тоглолтыг Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Сколари үзэн нутгийн залуусаа шинжжээ.

article-2595339-1CC623F100000578-389_634x402

article-2595339-1CC5A6DB00000578-302_634x395

article-2595339-1CC5D5B600000578-405_634x467

article-2595339-1CC60C6700000578-257_634x375

article-2595339-1CC60EEB00000578-772_634x420

article-2595339-1CC656A100000578-488_634x476

article-2595339-1CC6311000000578-770_634x412

article-2595339-1CC6328400000578-709_964x463

Ч.Амур