m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.30 05:37
91
Та нүүрээ хэтэрхий их буддаг юм биш биз

1. Ганцхан элемэнт л тод байх ёстой

Нүүр будалтын стандарт дүрэм бол ганцхан элемэнтийг тодотгох.Нүд, уруул, хөмсөг, хацрынхаа аль нэгд л та гол ач холбогдлыг өгөх ёстой. Өөрөөр хэлвэл та нүдээ хар смоки будалтаар будчихаад, уруулаа час улаанаар будаж, тод ягаанаар хацраа өнгөлж болохгүй гэсэн үг юм. Аль нэгийг нь төвийлгөж, бусдыг нь натураль өнгөөр будаарай. Энэ бол гоо үзэсгэлэнд хүрэх түлхүүр!

2. Эрүү, хүзүү хоёрын чинь өнгө ялгаатай харагдаж болохгүй
Энэ бол таныг нүүрээ арай хэтрүүлээд будчихсаныг илтгэх энгийн шинж. Тиймээс кремээ таны арьсны өнгөтэй тохирч байгаа эсэхт анхаараарай. Бүсгүйчүүдийн ийм алдаа гаргадаг шалтгаан нь тэд нүүрээ будсаныхаа дараа байгалийн гэрэлд тольдож үзэхээ мартчихдаг. 

3. Гоёл чимэглэлээ багасга
Нүүр будалтыг дэндүү тод харагдуулдаг 3 дахь хүчин зүйл нь олон төрлийн гоёл чимэглэл хэрэглэх. Тиймээс үсээ сүржин янзлуулсан бол, эсвэл том ээмэг, хос бугуйвчууд зүүх гэж байгаа бол нүүр будалтаа дундаж байлгаарай.

4. Компакст теньний бүх өнгийг хэрэглэх
25 өөр өнгөтэй компакт тень хэрэглэх сонирхолтой хэдий ч өдөр тутмын будалтад шаардагддаг дээд өнгөний тоо 3-4 гэдгийг анхаараарай. Маскарад үдэшлэгт орох гэж байгаа бол хамаагүй л дээ. Гэвч өдөр бүр шоуны хатан хаан шиг харагдахыг хүсэх хэн байх билээ?