m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.02 01:07
364
Эрт гэрлэх сайн уу, муу юу

Эрт гэрлэх сайн уу? Нэг талаас эрт гэрлэвэл залуус өөр хоорондоо аль болох хялбар дасна. Хүн амь зүйн талаас нь авч үзвэл залуус хэдий эрт гэрлэнэ төдий чинээ олон хүүхэд төрүүлэх сайн талтай. Гэвч энэ насанд бие цогцос гүйцэж байгаа ч цаана нь нийгэм сэтгэлзүйн хувьд төлөвших гэж бий. Мэдээж зохих боловсрол олж материаллаг боломж бүрдүүлэн, амьдралын зохих байр суурь суух хэрэгтэй. Мөн бусдын санаа бодол хэрэгцээ сонирхлыг ойлгодог болох, хослон амьдрах эв дүй суух гэр бүлийн төсвөө хэрхэн зарцуулах зэрэгт суралцах хэрэгтэй. 
Яаран гэрлэхийн нэгдэх сул тал нь “албадмал” гэр бүл юм.                                                                    

Хүүхэдтэй болсон залуус гэрлэхээс өөр аргагүй болсон тохиолдол цөөнгүй байдаг. Өөрсдийнхөө ирээдүйг бус хүүхдээ бодон суудаг.


 Хоёр дах сөрөг тал нь эцэггүй хүүхэд төрүүлэх явдал.
Залуу насанд хөвгүүд охидуудын аль аль нь гэнэн томоогүй байдаг. Иймээс эмэгтэй хүн хурдан дасаж, эрэгтэй хүн уйдахдаа амархан учраас хосууд хоёр тийш болдог. Энэ үед хүүхэд хохирдог. 

 Гурав дах сөрөг тал нь үр хөндүүлэх гэгч аймшигт явдал исхэх. 
Иймийн учир нэгэн насныхаа амьдралыг эхлэхдээ яаран шийд гаргах бус ул  суурьтай нухацтай бодож ирээдүйдээ зөв алхам хийгээрэй охидоо.