m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.02 05:31
65
Наадмаар нийтийн тээвэр иргэдэд хэрхэн үйлчлэх вэ?

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/  83 чиглэлд  их багтаамжийн 593, туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн долоо чиглэлд бага багтаамжийн долоо, их багтаамжийн 10, нийт 775  автобус ажиллана.

Дүнжингарав худалдааны төв рүү энэ сарын 11,12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс их багтаамжийн 54 автобус  Нарны гүүрээр очиж үйлчилнэ. Мөн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны  зогсоолд зогсон үйлчлэх 121 автобус үйлчлэхээр зохицуулалтыг хийсэн.

Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс найм, Дунд голоос гурав том оврийн автобус  Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр  5-10 минут тутамд  21 автобус  надамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Хүй долоо худаг руу энэ сарын 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дах зогсоолоос, энэ сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос  том оврын  20 автобус,  мөн энэ сарын 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”   гэсэн 5 чиглэлээс тус бүр дөрөв нийт 20 автобус нийт 40 автобус  үйлчилнэ.

Энэ сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй  долоо худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын тав автобус  наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Баярын өдрүүдэд  нийтийн тээврийн үйлчилгээнд 841 тээврийн хэрэгсэл ажиллана. Мөн Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилэх юм байна.