m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.14 14:25
39
Цагдаагийн ажилтнууд гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нисэхийн товчоонд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтныг айлган сүрдүүлсэн хэрэг өнөө өглөө гарсан байна. Гэмт хэрэгтэн 180 см орчим өндөртэй, шаргал царайтай нэгэн байсан аж. Байлдааны зориулалтын буу биедээ авч явсан түүний ам зургийг гарган хайж байгаа юм. Тэрбээр Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсний дагуу цагдаагийнхан эрэн хайсаар байна. Бид дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжилж хүргэх болно.