m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.14 15:15
34
Цагдаагийн ажилтныг барьцаалсан гэмт хэрэгтнийг баривчиллаа

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нисэхийн товчоонд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтныг айлган сүрдүүлж, буу тулгасан хэрэг өнөө өглөө гарсан тухай бид саяхан мэдээлсэн.  180 см орчим өндөртэй, шаргал царайтай гэмт хэрэгтэн цагдаагийн ажилтныг барьцаалж явсан юм байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн 20.00-22.00 цагийн хооронд гар чийдэн барьсан цагдаагийн ажилтнууд самналт хийсэн нь гэмт хэрэгтнийг эрэн хайх ажиллагааны нэг хэсэг байсан аж.

Уйгагүй хайсны эцэст байлдааны зориулалтын буутай түүнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 23.00 цагийн үед  олжээ. Барьцаалсан цагдаагийн ажилтанд ямар нэгэн гэмтэл учруулаагүй гэж албаны эх сурвалж мэдээлэв. Гэмт хэрэгтэн яагаад цагдаагийн ажилтныг барьцаалсан, хаанаас буу авсан болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг маргааш сурвалжилж хүргэх болно.