m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.15 00:06
42
Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн баруун  хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулс, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчирээр 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.  

            

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.